Saturday, July 9, 2011

Хүмүүсийн зургийг хууль бусаар авсан хэмээн буруутгажээ

       Америкийн Тагнуулын албанынхан өчигдөр Apple дэлгүүрийн вэбкамераар үйлчлүүлэгчдийн зургийг аван сайтад нийтэлж байсан Kyle McDonald-ын гэрт дайран орж, нэгжлэг хийжээ.
Kyle McDonald гэгч эрэгтэй Нью Иорк дахь Apple дэлгүүрийн вэбкамерт тусгай программ суулгасан ба уг программын тусламжтайгаар laptop үзэж сонирхож буй хүмүүсийн зургийг автоматаар авч сайтад нийтэлдэг байсан гэнэ.
    Тэрбээр дэлгүүрийн хамгаалагчаас дэлгүүр доторх хүмүүсийн зургийг авах зөвшөөрөл авсан гэжээ. Apple одоогоор ямар нэгэн мэдэгдэл өгөхөөс татгалзаад байгаа ба Тагнуулын албанынхан энэхүү хэргийг цахим гэмт хэрэг хэмээн үзэж байгаа аж.Тус албаны хэвлэлийн төлөөлөгч уг хэргийг цахим ертөнцөд хууран мэхэлсэн залилангийн хэрэг хэмээн зүйлчилж буй тухай BBC-д мэдээлжээ. Уг зүйл ангиар дээд тал нь 20 жил шоронд хоригдох ял авах хуультай байдаг юм байна.Kyle McDonald энэхүү хэргээ “People Staring at Computers” нэртэй төсөлдөө зориулан зөвхөн судалгааны зорилгоор хийсэн хэмээн мэдүүлж байгаа ба авсан зургуудаа Tumblr сайтад нийтэлдэг байжээ.

No comments:

Post a Comment